NMCMN publish

Мэргэжлийн боловсрол, сургалтын мэргэжил арга зүйн төв

Нэг өгүүлбэрээр

Мэргэжлийн сургуулиудын эдийн засгийн багш нарт зориулсан шинэ хөтөлбөрийг танилцуулах сургалт 2009 оны 04 сарын 9-10 хооронд явагдаж байна.

Манай веб хуудсанд тавтай морилно уу

Мэргэжлийн боловсрол сургалтын аргазүйн удирдлагын тогтолцоо бүрэлдэн тогтож байгаа нь

И-мэйл Хэвлэх PDF
2002 онд УИХ –аас анх удаа “ Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай “ хуулийг батлан гаргасан. Уг хуулийн 9 дүгээр зүйлд Мэргэжлийн боловсрол, сургалтын мэргэжил аргазүйн төв нь мэргэжлийн боловсрол, сургалтын асуудлаар судалгаа шинжилгээ хийх, зөвлөлгөө өгөх, мэргэжил аргазүйн удирдлагаар хангах үүрэгтэй алба мөн гэж заасан бөгөөд НХСХХ-ийн хүрээнд БСШУ,НХХ-ны сайдын 2003 оны 4 сарын 30-ны өдрийн 136/64 дүгээр хамтарсан тушаалаар Мэргэжлийн боловсрол сургалтын мэргэжил – аргазүйн үндэсний төв , 2005 оны 132/50 дугаар тушаалаар бүсийн аргазүйн төвүүд байгуулагдан үйл ажиллагаа эхэлснээр аргазүйн удирдлагын тогтолцоо шинээр бүрдсэн билээ.
Сүүлд шинэчлэгдсэн ( 4 дэх өдөр, 08-10-2009 02:28 ) Цааш унших...
 

Мэргэжлийн боловсролын санхүүжилт

И-мэйл Хэвлэх PDF
Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцооны санхүүжилт нь ерөнхийдөө энэхүү үйлчилгээний үр шимийг шууд хүртэгч талууд болох төр, ажил олгоч, ажил эрхлэгчидийн болон бусад эх үүсвэрээс бүрдэх боловч уг тогтолцооны бүрэлдэхүүн хэсгийн онцлогтой шууд холбоотой байдаг 
Тухайлбал: 1.Улс орон бүрт хүүхэд залуучуудад заавал эзэмшүүлбэл зохих ерөнхий боловсролын төвшинг хангасны дараа тэдний дийлэнх / харьцуулсан судалгаанаас 60- 70/ хувь нь МБС-ын тогтолцооны хүрээнд мэргэжил эзэмшин амьдрал хөдөлмөрт бэлтгэгдэж байгаа ажээ. 
Цааш унших...
 

Мэргэжлийн сургалтад багаар ажиллах аргыг ашиглах нь

И-мэйл Хэвлэх PDF
Мэргэжлийн сургалтын  үр дүнг дээшлүүлэх дэвшилттэй  аргын нэг нь багаар ажиллах арга бөгөөд  энэ аргаар сургалтыг зохион байгуулснаар суралцагчид хамтран мэдлэг бүтээх,чадвар, дадал эзэмших илүү боломжийг бий болгодог гэж үзэж байна. Багаар суралцах зарчмын үндсэн санаа нь бүр 1800-аад онд бүх нийтийн сургуулийн хөдөлгөөний үед АНУ-д дэлгэрч байснаа  өрсөлдөөнөөс үүдэн хувь хүнийг онцолсон ганцаарчилсан сургалтын зарчим давамгайлах болсон 1930-аад оноос орхигдсон  байна  
Харин 20-р зууны төгсгөлд дэлхий нийтээр  хэрэгжиж эхэлсэн  боловсролын шинэчлэлийн  давалгаанаар  энэ арга, зарчмыг дахин сонирхон судлаж, практик ажиллагаанд өргөн хэрэглэгдэх болсон байна. Учир нь ганцаарчилсан зарчмаар суралцагчид асуудал шийдвэрлэх ажлын багт орж ажиллахад бусадтай хамтран ажиллах чадварт суралцах шаардлага тулгардаг.Өөрөөр хэлбэл хүн нийгмээр амьдарч сурч хөдөлмөрлөх тул бодит амьдралд суралцагчдыг бэлтгэх нь сургуулийн  зорилт бөгөөд орчин үеийн техник , технологийн болон мэдээлэлийн хөгжил ч хүмүүсийг багаар ажиллахыг улам илүү шаардаж байна.
Цааш унших...
 

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль

И-мэйл Хэвлэх PDF

Монгол Улсын Хууль

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
    
1.1.Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга, зорилго, бүтэц, түүний удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлж, иргэнд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн зохион байгуулах, энэ үйл ажиллагаанд оролцогчийн эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Татаж авах ..

 

Мэргэжлийн боловсрол сургалтын аргазүйн удирдлагын тогтолцоо бүрэлдэн тогтож байгаа нь

И-мэйл Хэвлэх PDF

2002 онд УИХ –аас анх удаа “ Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай “ хуулийг батлан гаргасан бөгөөд уг хуулийн 9 дүгээр зүйлд Мэргэжлийн боловсрол, сургалтын мэргэжил аргазүйн төв нь мэргэжлийн боловсрол, сургалтын асуудлаар судалгаа шинжилгээ хийх, зөвлөлгөө өгөх,  мэргэжил аргазүйн удирдлагаар хангах үүрэгтэй алба мөн гэж заасан бөгөөд НХСХХ-ийн хүрээнд  БСШУ,НХХ-ны сайдын 2003 оны 4 сарын 30-ны өдрийн 136/64 дүгээр хамтарсан тушаалаар  Мэргэжлийн боловсрол сургалтын  мэргэжил – аргазүйн үндэсний  төв , 2005 оны  132/50 дугаар тушаалаар  бүсийн аргазүйн төвүүд байгуулагдан үйл ажиллагаа эхэлснээр  аргазүйн удирдлагын тогтолцоо шинээр бүрдсэн билээ.

Нэг.Мэргэжил аргазүйн үндэсний төвийн дүрмэд заасанаар мэргэжил аргазүйн удирдлагаар хангах, зөвлөлгөө өгөх чиг үүргийн хүрээнд :

1. Сургалт аргазүйн   заавар, зөвлөмж, стандарт боловсруулах талаар

Сүүлд шинэчлэгдсэн ( 1 дэх өдөр, 09-02-2009 08:31 ) Цааш унших...
 

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм батлах тухай

И-мэйл Хэвлэх PDF

Мэргэжлийн  боловсрол, сургалтын
байгууллагын үлгэрчилсэн
дүрэм батлах тухай

“Боловсролын тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дугаар заалт,  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Нэгжийн дарга нарын зөвлөлийн 2008 оны 3  дугаар сарын 3-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:


1.“Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм”-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэхүү үлгэрчилсэн дүрэмд нийцүүлэн сургуулийнхаа дүрмийг шинэчилж боловсруулан, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж, 2009 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөн ажиллахыг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирал нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаалын биелэлтэд хяналт  тавьж ажиллахыг Мэргэжлийн боловсролын газар (Р.Бат-Эрдэнэ)-т даалгасугай.
    
                 

САЙД                              Ё.ОТГОНБАЯР

Татаж авах

 

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх шалгуур үзүүлэлт

И-мэйл Хэвлэх PDF
ТАНИЛЦУУЛГА

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулсан тухай

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх шалгуур үзүүлэлт батлагдан гараагүй энэ үеийг хүрсэн байна. Харин мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах түр журмыг сайдын 2008 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталж мөрдсөн байна.

Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын 2008 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх журмыг батлуулан мөрдөхөөр туссан болно.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх тоон ба чанарын шалгуур үзүүлэлтийг боловсрууллаа. Тоон ба чанарын үзүүлэлтийг үндэслэн төвийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөхөөр тусгасан болно. Төвийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөхөд яамны Мэргэжлийн боловсролын газар, Мэдээлэл, хяналт-шинжилгээ , үнэлгээний газар, Санхүү, эдийн засгийн газрын үнэлгээг авч, нэгдсэн үнэлгээ өгөхөд харгалзахаар тусгав.

Энэхүү шалгуур үзүүлэлтүүд, тэдгээрийг дүгнэх аргачиллыг Мэргэжлийн боловсролын агуулга, арга зүйн төвийн хурлаар хэлэлцүүлж, гарсан саналуудыг тусгалаа.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгсний үндсэн дээр төвийн үйл ажиллагааг “Маш сайн”, “Сайн”, “Дунд”, “Хангалтгүй” гэж үнэлэхээр журамлалаа.

Яамны нэгжийн дарга нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, гарсан санал, шүүмжлэлүүдийг тусган эцэслэн боловсрууллаа.

Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар
 
Сүүлд шинэчлэгдсэн ( 4 дэх өдөр, 15-01-2009 03:43 )
 
Хуудас 1 of 2

Санал асуулга

Энэ сайт...
 

Видео мэдээ

Vocational training at the Centre for Alternative Technology 
The renewable energy industry is growing fast - and ... 
 
Career and Technical Education
 
Aaron answers a question about engaging high school ... 

Сурталчилгаа

БСШУЯ
Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам
НХХЯ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам.
ILO
Олон улсын хөдөлмөрийн байгууллага.
ХХҮГ
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар.

Сайтад

Одоогоор 4 зочин холбогдсон

Хэрэглэгч



Шинэ ном

С.Цээпил Мэргэжлийн боловсролын онолын асуудалд.

Тоонууд

Гишүүд : 36
Агуулга : 40
Агуулгыг үзсэн тоо : 32728

Стаатийстэг

asp web stats